OD VBC | Boys & Girls Try-Outs | All Ages

$40.00

Try-outs are going to be divided into 2 groups.

8-12 ages - 9:30 am - 11:30 am

13-16 ages - 11:30 am - 1:30 p.m

“OD VOLLEYBALL” клубын үйл ажиллагааны өөрчлөлт. 

Сайн байцгаана уу хүндэт эцэг эхчүүдээ. Сонгон шалгаруулалт эхлэхтэй холбогдуулан анхааруулах зүйлс байгаа тул уншиж танилцана уу? Манай клуб нь өнгөрсөн оноос эхлэн бусад клубуудтай өрсөлдөн дүүрэг хотын болон улсын чанартай тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Хэдий анхны жилдээ тэмцээнүүдэд оролцсон ч зарим тэмцээнд 1-3 дугаар байруудад шалгарсан амжилттай байлаа. Бид дараа дараагийн олон тэмцээнд оролцохын тулд багахан өөрчлөлт оруулж байгааг дуулгаж байна. 2026-2027 оны сонгон шалгаруулалтаар орж Premier болон regional ангилалд тэнцсэн хүүхдүүд клубын зүгээс оролцохоор бүртгүүлсэн хот, дүүрэг, улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд тэмцээний төлбөр болон дасгалжуулагчийн унаа, байр, тэмцээний үеийн дасгалжуулалтын зардлыг тухайн багт байгаа хүүхдүүдэд хуваан, тэмцээнд орохоос өмнө төлүүлэх талаар бидний зүгээс санал болгож байна. Энэхүү шийдвэр нь бидний цаашдын амжилт, ажлыг идэвхитэй явуулахад туслах учраас та бүгдийг ойлгоно гэдэгт найдаж байна. Учир нь бидний одоогийн сургалтын төлбөр бусад клубуудтай харьцуулахад хэд дахин бага бөгөөд олон удаагийн уралдаан тэмцээнд ороход санхүүгийн хувьд асуудал үүсэхээр байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан болно. Мөн улирал бүр заалны цаг, хаяг бага зэрэг өөрчлөлт ордог тул бусад клубын жишгээр жилийн төлөвлөгөө гаргаж төлбөр тогтоох боломжгүй юм. Гэсэн хэдий ч аль аль насны ангилалаа бэлтгэл таслахгүй байх тал дээр анхаарах болно. Тиймээс та бүгд энэхүү шийдвэрийг дэмжиж байвал гарын үсгээ зуран баталгаажуулна уу! Мөн Premier болон Regional ангилалд тэнцээгүй хүүхдүүд Practice Squad ангилалд ур чадвараа дээшлүүлэн бэлтгэлээ хийж, дараа дараагийн сонгон шалгаруулалтаар дахин орж дээрх хоёр ангилалруу оролцох боломжтой. Жич: Монгол клуб, хүүхдүүдээ дэмжингээ өөрсдийн байгууллага болон компаниа сурталчилж, клубын шинэ загварын тоглолтын хувцасан дээр лого болон нэрээ байрлуулахыг хүсвэл хамтран ажиллахад таатай байх болно. 

Асуух зүйл байвал холбогдоорой: odvolley@gmail.com

Хүндэтгэсэн: OD VOLLEYBALL CLUB

Баярлалаа. 

Try-out acknowledgement form must be filled out and signed before signing up for the try-out. Please click on the button to fill it out.